
Дэлхийн шилдгүүдийн жагсаалтыг дэлхийн аварга Испани тэргүүлсэн хэвээр. Харин дэд аварга Голландын шигшээ тэднийг ард бичигджээ. “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хүрээнд амжилттай тоглож буй нь тэдэнд давуу байдал бий болгосон байна. Харин дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ өнгөрсөн сарынхаас хоёр байр ахиж, жагсаалтын гурав руу орж ирэв. Харин Герман нэг байраар ухарч, дөрөвт эрэмбэлэгдсэн бол Итали долоон сарын дараа топ 10-т эргэн ирж байна. Тэд жагсаалтын есдүгээрт бичигджээ. Ази тивээс хамгийн өндөр чансаатай баг нь 13-т бичигдсэн Японы шигшээ бол Африк тивийн хамгийн шилдэг нь Гана болж байна. Тэд жагсаалтын 15 дугаарт эрэмбэлэгджээ.
Шинэчилсэн жагсаалтыг гаргахдаа FIFA өнгөрсөн сард буюу сүүлчийн чансааг гаргаснаас хойшхи таван долоо хоногийн хугацаанд болсон олон улсын чанартай 124 тоглолтын дүнг харгалзсан байна. Эдгээр тоглолтоос 50 нь тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын хүрээнд болсон тоглолтууд байсан бол бусад 74 нь нөхөрсөг тоглолт байжээ.
FIFA-гийн чансааг тэргүүлэгчид (2011 оны дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар):
1. Испани – 1857 оноо
2. Голланд – 1702
3. Бразил – 1425
4. Герман – 1386
5. Аргентин – 1276
6. Англи – 1163
7. Уругвай – 1094
8. Португаль – 1052
10. Хорват – 991
13. Япон
15. Гана
20. Австрали
22. АНУ
31. БНСУ
77. Хятад
179. Монгол
…