
Өмнө нь 2002 оны өвлийн олимпийн наадмын медалийн түншээр ажиллаж байсан “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз “Рио Тинтогийн хамт олон дэлхийн элит тамирчдын зүүх медалийн үнэт төмөрлөгийг хариуцах онцгой үүрэг хүлээсэндээ баяртай байна” хэмээжээ. Тэрбээр мөн “Олимпийн наадмыг өндөр төвшинд зохион байгуулах үүрэг хүлээсэн Лондонг бид дэмжих болно. Энэ нь дэлхийн хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг манай компанийн зарчимтай нийцэж байгаа юм” хэмээн ярьсан байна.
Дашрамд сонирхуулахад, орчин цагийн олимпийн наадмын алтан медалийг зургаан грам алтаар бүрж хийдэг бол дэд аваргуудын медалийг цэвэр мөнгөөр цутгаж хийдэг байна. “Лондон-2012”-ын олимпийн медалийн загварыг энэ зун олон нийтэд танилцуулна.