
Ямар учраас түүнийг сонгосон тухайгаа дуучин Мадонна “Kelly үргэлж өөрийнхөөрөө байж чаддаг. Тийм ч учраас маш их шүүмжлэлийн бай болж явсан. Түүний шийдэмгий, зоригтой чанар надад таалагддаг. Тэр өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй бүсгүй. Түүний харцнаас эрч хүчтэй, эрс тэс дотоод ертөнц нь шууд гэрэлтэж харагддаг” хэмээн ярьсан байна.
“Material Girl” брэндийн хувцаснууд өнгөрсөн наймдугаар сараас эхлэн худалдаанд гарсан ба чамгүй ашигтай ажиллаад байгаа аж.
Н.Наран