Гишүүдийн мэдээллийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Гишүүдийн мэдээллийг хойшлуулав

Улсын Их Хурлын гишүүн З.Алтай, Д.Энхбат, С.Оюун нар өнөөдөр төрийн мэдээллийн төвд Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай мэдээлэл хийх байсан. Гэвч өнөөдөр Төрийн ордонд “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулга уулзалт, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан давхцаж байгаа учир дараа мэдээлэл хийх болж хойшиллоо.

Эдгээр гишүүд Засгийн газрын 2008-2012 оны үлй ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй, Засгийн газраас мэдээлсэнчлэн 83 хувьтай байна гэдэг нь ташаа мэдээлэл гэж үзэж байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж