Өмнөд Солонгост инфляци өсөх прогноз гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост инфляци өсөх прогноз гарчээ

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт Азийн орнуудад амьжиргааны өртгийг нэмэгдүүлж эхэлжээ.
 
Өмнөд Солонгосын энэ оны инфляцийн өсөлтийг харуулсан прогноз хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны үнэ цаашид тогтворгүй байхыг харуулж байна. Өмнөд Солонгосын Төв банкны  мэдээлж буйгаар  өнгөрсөн жил 3.5 хувьтай байсан  хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ  энэ онд 3.9 хувиар өссөн ажээ.

Өмнөд Солонгосын инфляцийн өсөлт өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар сүүлийн 29 сарын үнийг рекорд тогтоогоод байна. Азид эдийн засгийн хэмжээгээр дөрөвдүгээрт бичигддэг  Өмнөд Солонгос үнийн өсөлтийг тогтоон барих арга хэмжээ авч байгаа ажээ. Өнгөрсөн долоо хоногт тус орон шатахууны үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд газрын тосны импортын татварыг бууруулсан юм.

Инфляци өсөх прогноз гарснаас Төв банк хүүгээ бууруулж, татварын хэмжээ болон гадаад валютын ханшийг тогтвортой байлгах арга хэмжээ авах нь зайлшгүй гэж ажиглагчид үзэж байна. Инфляци өсөх прогноз гарсан ч Төв банк эдийн засгийн өсөлтийг энэ онд 4.5 хувьд хүргэхээр зорьж байгаа ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж