УИХ-ын дарга харилцаа, хамтын ажиллагааг бодитой хөгжүүлэхэд хоёр талын парламент эрх зүйн шинэчлэлийн хүрээнд туршлага солилцох шаардлагатай байгааг дуулгав. Түүнчлэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа монгол иргэдийн асуудлыг хөндөж, тус байнгын хорооноос энэ чиглэлд чухалчлан анхаарал тавьж ажиллахыг хүслээ .
УИХ-ын дарга ноён Юү Сүн Хо-той ажил хэргийн уулзалт хийснийхээ дараа Үндэсний Ассамблейн чуулганы танхимтай танилцаж, Үндэсний төв музейг үзэж сонирхсоны зэрэгцээ Өмнөд Солонгост ажиллаж буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.
Холбоотой мэдээ