
Кот-д’Ивуарт 400 сая еврогийн тусламж үзүүлэх гэж байгаа тухай Францын Эдийн засаг ба сангийн сайд Кристин Лагард тус орны Сангийн сайд Шарль Коффи Дибитай уулзахдаа мэдэгдсэн байна.
“Ойрын үед санхүүгийн болоод аюулгүй байдал сайжирсны дараа Франц онцгой хэмжээний 400 сая еврогийн тусламж үзүүлнэ” гэж Лигард хэлжээ. Тусламж юуны түрүүнд эдийн засгийг сэргээхэд чиглэгдэх ёстой бөгөөд хүн амын зайлшгүй хэрэгцээнд мөн зарцуулна. Түүнээс гадны Кот-д’Ивуарын олон улсын өрийг төлөхөд зориулагдах гэнэ.
Ш.Мягмар