Гивлүүр өмссөн эмэгтэй торгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Гивлүүр өмссөн эмэгтэй торгуулжээ











Нүүрээ хаасан хувцсыг олон нийтийн газар өмсөхийг
хориглосон хуулийг зөрчсөн анхны мусульман эмэгтэй Францад торгуулсан тухай
Agence France-Presse мэдээлжээ.

Эмэгтэйг Парисийн захын дүүргийн худалдааны төвд дөрөвдүгээр
сарын 10-нд саатуулсан байна. Харин ямар малгайгаар нүүрээ нууж байсныг
хэлээгүй байв. Нэрийг нь зарлаагүй тэр эмэгтэй хуулийн дагуу 150 еврогийн
торгууль төлжээ. Торгуульсан эмэгтэй 1983 онд төрсөн залуу хүн байжээ.

Лалын уламжлалт хувцсаар нүүрээ нуухыг хориглосон Европын
хоёр дахь орон нь Франц болов. Италид олон нийтийн газар нүүр, царайгаа
нуух  лалын хувцас эсвэл мотоциклийн
дуулга өмсөхийг хориглодог. Францад лалын уламжлалт хувцас болох паранж өмсдөг 2000 орчим эмэгтэй
байгаа гэсэн тооцоо бий. Тус оронд зургаан сая мусульман хүн байдаг. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж