Леброны өмсгөл хамгийн их борлуулалттай

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Леброны өмсгөл хамгийн их борлуулалттай

Леброн Жеймс “Майами Хит”-ийг сонгож, олон хүний дургүйцлийг төрүүлсэн ч хөгжөөн дэмжигчид түүний өмсгөлийг өмсөх дуртай хэвээр. Жеймс энэ улиралд хамгийн их өмсгөлөө борлуулсан тоглогчдын жагсаалтыг тэргүүлж, 2004 оноос хойш анх удаагаа Коби Брайнтыг давлаа. Рүүки жилдээ түүний өмсгөл хамгийн их борлуулалттай байсан юм. Лхагва гаригт мэдээлснээр Коби Брайнтын өмсгөл хоёрт бичигдсэн бол, Рондо гуравт оржээ. Борлуулалтаараа тэргүүлсэн эхний 15 өмсгөлийн дотор “Селтикс”-ийн таван тоглогч байгаагийн тэргүүн нь Рондо болжээ. Энэхүү жагсаалт 2010-2011 оны улирал эхэлснээс хойш NBAStore.com-ын борлуулалтын дүн юм.

2008-2009 оны улирлаас эхлэн Коби Брайнт энэхүү жагсаалтыг тогтмол тэргүүлж байсан ч, Леброн Жэймс өнгөрсөн зун олныг цочирдуулсан шийдвэр гарган багаа сольж, дугаараа 23 биш 6 болгосон нь энэхүү борлуулалтын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэжээ.

Амаре Стадмайр дөрөвт, Кармэло Антони наймдугаарт бичигджээ. Анх удаагаа тэрбээр шилдэг 10-т орж ирсэн нь “Нью-Йорк Никс” багт солилцоогоор ирсэнтэй холбоотой. Шакил О’Нил 12-т, Рей Аллен 13-т, Пол Пийрс, Кевин Гарнетт нар удаалж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж