Үндэсний чуулганы нээлтийг шууд дамжуулав

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Үндэсний чуулганы нээлтийг шууд дамжуулав

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулган үргэлжилж байна. Зохион байгуулагчдын зүгээс анх 500 орчим төлөөлөгч оролцоно гэсэн тооцоо хийсэн боловч чуулганд оролцъё гэж саналаа илэрхийлсэн хүний тоо 1300 гарсан байна. Иймд байр савны боломжоос зарим хүнийг оролцуулах боломжгүй болсон бөгөөд дээрх шалтгаанаас үндэсний чуулганыхаа нээлт, хаалтыг орон даяар шууд нэвтрүүлэхээр болсон байна. Сая нээлтээ хийсэн чуулганыг МҮОНТ зэрэг зарим телевизүүд шууд дамжууллаа. Чуулганаар 15 салбар хуралдаан хийж, шүүх эрх мэдлийн шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг ажил хэрэгч байдлаар хэлэлцэхээр болжээ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж