Tусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Tусгай зөвшөөрөл эзэмшигчид зөвлөлдөнө

Дорноговь аймгийн нутагт ашигт малтмалын ашиглалтын болон газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчдын дунд “Баялаг-боломж-хариуцлага” сэдэвт зөвлөлгөөн өнөөдөр Сайншанд хотод болно. Зөвлөлгөөнөөр орон нутгаас  уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, уул уурхайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг хангуулах, цаашид хэрхэн ажиллах, тулгамдаж буй асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэхээс гадна аймаг байгуулагдсан 80 жилийн  ойн арга хэмжээний хүрээнд хийгдэх 80 бүтээлч ажлыг мөн танилцуулахаар болжээ.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж