Оскарыг хөтлөгчид ярилцлага өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Оскарыг хөтлөгчид ярилцлага өгчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энэ ням гаригт кино урлагийн хамгийн том наадам болох 83 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол болох билээ. Энэхүү том арга хэмжээний хөтлөгчөөр жүжигчин Энн Хаттевей, Жэймс Франко нар ажиллахаар болсон билээ.

    Тэд өмнөх хөтлөгчдөөс ихээхэн туршлага судалж, өдөр шөнөгүй бэлдэж буй тухайгаа “Hollywood Reporter” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурьджээ.

    “Энэ том наадмыг хөтлөнө гэдэгт үнэхээр том аз завшаан. Тийм учраас бид хоёр маш их хичээж байгаа. Жил бүрийн наадам өөрийн гэсэн шинэлэг зүйлтэй, бусад жилүүдийнхээс ялшарах онцлогтой байдаг. Энэ жилийнх ч мөн тийм байна. Бид нууцаа хадгалахын тулд ням гариг хүртэл амаа хамхих хэрэгтэй болоод байна” хэмээн ярьжээ.

     Өдгөө 32 настай жүжигчин Жэймс Франко нь бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “127 hours” хэмээх кинонд гол дүр бүтээсэн ба уг дүрээрээ энэ жилийн Оскарт нэр дэвшээд байгаа. Энн Хаттевей "Love and Other Drugs" нэртэй романтик киноны дүрээрээ мөн нэр дэвшээд байгаа билээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж