Дуучин Оззи Озборн рок домог болно

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Дуучин Оззи Озборн рок домог болно

“Kerrang” рок хөгжмийн наадам энэ жилийн рок домог хүндэтгэлийг дуучин Оззи Осборнд өгөх гэнэ. Өдгөө 62 настай дуучин эр уг хүндэтгэлийг ирэх зургадугаар сард Лондонд болох “Kerrang”-ы ёслолын ажиллагааны үеэр гардах ажээ.
Дуучин Оззи Осборн ирэх зургадугаар сард мөн Лондон хотноо рок сэтгүүлийн 30 жилийн ойн тоглолтод оролцох юм байна.
Тэрбээр “"Kerrang”-ы домог гэдэг хүндэтгэлийг хүртэнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг. Ирэх зургадугаар сард Хаммерсмитэд болох концертод би үзэгчдийг галзууруулахад бэлэн байна” гэжээ. Оззи Осборн 1980 онд соло карьераа эхлэхээс өмнө “Black Sabbath” хэмээх хүнд метал хамтлагт дуулж байсан нь түүнд алдар нэр авчирсан юм.  Тэрбээр арав дахь соло цомгоо өнгөрсөн жил гаргасан билээ.  Оззи Осборн МТВ телевизийн гэр бүлийн реалити шоунд хүү охиныхоо хамт оролцож байсан юм байна.

Н.Соло

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж