
Жагсагчид парламентын байранд хүрч шаардлагуудаа парламентын дарга Мейра Кумарт (Meira Kumar) гардуулжээ.
Жагсагчид инфляци өндөр, ажилгүйдэл өсч байгаа болон авлига газар авч буйг эсэргүүцэж байгаа юм.
Хотын төвийг 2000 орчим цагдаа хамгаалсан ба эсэргүүцэл тайван хийгджээ. Энэ жагсаал сүүлийн хэдэн жилд Дели хотноо хийгдсэн эсэргүүцлийн томоохон арга хэмжээ боллоо.
Албан ёсны мэдээгээр өнгөрсөн жилд инфляцийн төвшин 8,4 хувьтай, хүнсний барааны үнийн өсөлт 16 хувьтай, ажилгүйдлийн төвшингийн өсөлт 9,4 хувиар нэмэгдсэн байлаа.
Ш.Мягмар