Бүгд найрамдах Турк улсын Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга болон албаны хүмүүсийг өнөөдөр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хүлээн авч уулзлаа. Энэ үеэр хоёр улсын 2011-2013 он хүртэл хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар “Турк улстай 2004 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тус улсаас 2005 онд найман сая 790 мянга, 2007 онд 189 мянга 500 ам доллар, 2009 онд 356 мянган ам.долларын тусламж хүргэж байсан. Цаашид ч хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд ирэх 2013 он хүртэл хийх ажлын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Бидний хамтын үйл ажиллагаа улам өргөжих болно” гэв.