Оюутан сурагчдын урлагийн их наадам болж өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Оюутан сурагчдын урлагийн их наадам болж өндөрлөв

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн оюутан сурагчдын урлагийн их наадам энэ сарын 11-12-нд  Үйлдвэрлэл урлалын сургуулийн төв танхимд болж өндөрлөлөө. Тус наадамд Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв тэргүүн байр, Үйлдвэрлэл урлалын сургууль, Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв II байр, Налайх, Дундговь, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сурагчид тэргүүн байр эзэллээ. Тус наадмын шилдэг сурагчдын нэгдсэн тоглолт өнөөдөр UB паласд болно. Энэ жилийн урлагийн II их наадмыг Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбоо, Үйлдвэрлэл урлалын сургууль, Дархан-Уул аймгийн “Дархан-Өргөө” сургууль хамтран зохион байгуулсан аж. 2013 онд болох урлагийн III их наадмыгБаянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зохион байгуулах эрх авчээ.
 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж