Ж.Дамдины амийг өршөөх эсэх тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Ж.Дамдины амийг өршөөх эсэх тодорхойгүй байна

БНХАУ-ын ардын шүүхээс  ялын дээд
хэмжээ сонссон Монгол Улсын иргэн Ж.Дамдины ялыг дахин нягталж, амийг нь
уучлахыг хүссэн захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсын
Ерөнхийлөгч Ху Жинтаод өнгөрөгч онд илгээсэн билээ. Албаны эх
сурвалжийн мэдээллээр уг захидлын хариуг  одоогоор ирүүлээгүй байна.
Монгол Улсын иргэн Ж.Дамдин нь хар тамхи, мансууруулах бодис  тус улсын 
хилээр нэвтрүүлсэн хэрэгт сэжигтнээр татагдан гэм буруутай үйлдэл нь
шүүхээр нотлогдож ялын дээд хэмжээ сонссон юм. Уг шийдвэрийг Хятадын
хяналтын шатны шүүх  нь саяхан хэвээр баталжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж