“Mongolia mining”-аас түншээ сонгоорой

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Mongolia mining”-аас түншээ сонгоорой

“Mongolia mining”  олон улсын уул уурхайн үзэсгэлэн энэ сарын 15-16-нд “Мишээл экспо” төвд болох гэж байна. Уул уурхайн хамтын ажиллагаа-Үндэсний эдийн засгийн хөгжлийн түлхүүр” уг үзэсгэлэнг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Монголын өрсөлдөх чадварын хүрээлэн, Монголын уул уурхайн клуб хамтран зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд  уул уурхайн олборлолт, хайгуул, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчид, банк, санхүү, даатгалын гээд дотоод, гадаадын 80 орчим байгууллага оролцох аж. Зорилго нь гадаад дотоодын бизнесийнхэнд түншээ олох, хөрөнгө оруулагчаа сонгох, хамтран ажиллах гүүр нь болох гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж