Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ирэх сард тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг ирэх сард тодруулна

Нүүрсний нөөцөөр дэлхийд хамгийн томд тооцогдож буй Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчдыг ирэх сард тодруулна гэж Эрдэс баялаг эрчим хүчний яам мэдэгджээ. “Тавантолгой” төслийн хөрөнгө оруулагчдын эхний шалгаруулалтад  тэнцсэн зургаан группийн нэгээс хоёрыг стратегийн хөрөнгө оруулагчаар сонгоно гэж тус яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга А.Эрдэнэпүрэв ярьжээ. Уг төсөл одоогоор хэлэлцээрийн шатандаа байгаа юм. Тавантолгой төслийн стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруултад “Peabody Energy” корпораци, “Shenhua Group -Mitsui & Co” хамтарсан консорциум, “Vale”, Орос-Япон-Өмнөд Солонгосын хамтарсан групп, “ArcelorMittal”, “Xstrata Plc “ зэрэг зургаан хөрөнгө оруулагч  өрсөлдөж байна. Тавантолгойн ордын баруун болон төв хэсэг нэг тэрбум тонн метр нүүрсний нөөцтэй бөгөөд нөөцийн 68 хувийг ган үйлдвэрлэлд үлдсэн хувийг цөмийн эрчим хүчний түлшинд ашиглаж болох аж. Тавантолгойн ордод ажиллагсдын 90  хувь монголчууд байх юм. Монголын нүүрсний үйлдвэрлэл 25 сая тоннд хүрч өмнөх жилээс хоёр дахин өссөнөөр өнгөрсөн жилийн экспортыг тэргүүлсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж