“Tour chessmaster-2011”-ын аварга тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Tour chessmaster-2011”-ын аварга тодорлоо

Монголын аялал жуулчлалын салбарынхны дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Tour chessmaster-2011” шатрын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд оролцогчид швейцарь системээр долоон өрөг тоглон өрсөлдөв. Хоёр дахь удаагаа болж буй уг тэмцээнд 38 шатарчин оролцсоноос “Рич Хикари” компанийн орчуулагч Р.Амгаландорж зургаа түрүүлж цом, 200 мянган төгрөгийн эзэн болсон байна. Дэд байруудыг  “Хаан тайж” жуулчны баазын ерөнхий захирал Д.Машбаяр 5.5 оноогоор, “Гарьд тур” компанийн орчуулагч Д.Баасан мөн 5.5 оноогоор тус тус эзэллээ. “Tour chessmaster” цомын төлөөх сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаас гадна, ирэх наймдугаар сард Монголд ажиллаж амьдарч буй гадаадын иргэд болон жуулчдын  дунд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж