Ибрагимович гурван тоглолтоор шийтгүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Ибрагимович гурван тоглолтоор шийтгүүллээ

“Милан”-ы Златан Ибрагимовичийн эзгүйд баг нь Сери А-д түрүүлэх чадвартай гэж үзэж байна. Швед довтлогч өмнөх тоглолтод гаргасан алдааныхаа улмаас гурван тоглолтод оролцох эрхээ хасуулсан билээ. Өнгөрсөн долоо хоногт Сери А-г тэргүүлэгч “Хар улаанууд” “Фиорентина”-г талбайд нь 2:1 харьцаатай буулган авсан юм. Тэрхүү тоглолтын үеэр туслах шүүгчийг доромжилсон гэсэн үндэслэлээр Ибраг Италийн хөлбөмбөгийн холбоо шийтгэжээ. Энэ жил 29 настай тэрбээр энэ улиралд хоёр тоглолт өнжих шийтгэл хүлээж байсан. Түүнийг эзгүйд баг нь сайн тоглолт үзүүлж байсан нь түүнийг тайвшруулсан бололтой. Энэ удаагийн шийтгэлийнх нь үеэр “Милан” Сери А-гийн хүрээнд “Сампдория”, “Брешия” болон “Болонья” багтай тоглоно.

Багийн нөхдөдөө итгэж байгаагаа Ибрагимович “Милан надтай, надгүй хожиж чадах шилдэг бүрэлдэхүүнтэй. Би өөрөөсөө болоод гурван тоглол өнжих шийтгэл хүлээсэн. Бөмбөгөө алдсандаа л уурласан хэрэг. Хэрэв тиймхэн шалтгаанаар надад гурван тоглолтод орохгүй байх шийтгэл оноож байгаа юм чинь, бусад тоглогчид насаараа тоглож чадахгүй нь ээ” хэмээн хошигносон байдлаар буруу шийдвэрийг шүүмжилжээ.

Сүүлийн хэдэн жилийн турш Сери А-д түрүүлээгүй “Милан” энэ улиралд аваргын цом хүртэхийн тулд хийгүй сайн тоглолт үзүүлсээр байна. Тэд өдгөө лигийг тэргүүлж байгаа бол “Наполи” гурван оноо дутуу, нэхэж явна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж