Ногоон ирээдүйн төлөө нэгдэцгээлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Ногоон ирээдүйн төлөө нэгдэцгээлээ

“UBS” телевизээс санаачлан зохиож буй “Ногоон ирээдүй” төслийн талаар өнөөдөр “Монгол ньюс”-т хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. НҮБ-аас 2011 оныг Олон улсын ой хамгаалах жил болгон зарласан юм. Энэ дагуу уг төслийг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд дэлхий эхээ хэрхэн ногооруулах талаар дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллээр буюу телевизийн шоу хэлбэрээр хүмүүст хүргэх юм байна. “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа”  төслийн телевизийн шоугаар мод хэрхэн тарихыг зааж, уриална. Энэхүү төслийг БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар, “Цэцэрлэгжилт” компани хамтран зохион байгуулж байгаа бол ерөнхий ивээн тэтгэгчээр “Pepsi” ажиллажээ. Тус шоу гурван үе шаттайгаар “UBS” телевизээр үзэгчдэд хүрнэ. “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” телевизийн шоу энэ сарын 22-ноос ирэх сарын 22 хүртэл хүртэл “Хүн бүрийн сэтгэлд мод таръя” уриан дор, ирэх тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22 хүртэл “Мод таръя” уриатай үзэгчдэд хүрнэ. Харин төслийн гуравдугаар шат ирэх намар үргэлжлэх юм.

“Ногоон ирээдүй” төслийн нээлт энэ сарын 16-нд Сүхбаатарын талбай дээр 19.00 цагт болно. “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” энэ хаврыг хамгийн анхны задгай шоунд  урлагийн бүх одод хамтран ая дуугаа өргөн “Ногоон ирээдүйн” төлөө нэгдэцгээх нь ээ. 

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж