Гаттузо багаа орхиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Гаттузо багаа орхиж магадгүй

Италийн алдарт хөлбөмбөгч Женнаро Гаттузо багаа орхиж магадгүй болоод байгаа талаар түүний төлөөлөгч мэдэгдсэн байна. Хэдийгээр Миланд амжилт дүүрэн улирлыг өнгөрөөж байгаа ч багаа орхих гэж байгаа нь хачирхалтай. Гэхдээ түүний очих хамгийн өндөр магадлалтай баг нь Европын аль нэг томхон баг бус Оросын лигийн “Анжи” клуб аж. Харин тус багийн дэд ерөнхийлөгч Адриано Галлиани энэ мэдээллийг ор үндэсгүй зүйл гэж хэлсэн байна. “Тэр Миланд хайртай. Гэхдээ энэ улиралд үзүүлж байгаа тоглолтдоо сэтгэл хангалуун бус байгаа. Магадгүй улирлын төгсгөлд тэр намайг ийм алхам хийлгэх хүсэлт гаргаж болзошгүй” гэж Гаттузогийн төлөөлөгч хэлжээ.

Хоёр талын мэдэгдэл огт өөр байгаа ч хөлбөмбөгийн зах зээлд бүтэшгүй зүйл гэж байхгүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж