АНУ-д санхүүгийн зардлаа багасгахыг анхааруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

АНУ-д санхүүгийн зардлаа багасгахыг анхааруулжээ

АНУ-ын  Засгийн газрыг санхүүгийн  алдагдлаа бууруулахыг Олон улсын валютын сан анхааруулжээ.  Санхүүгийн алдагдал нь эрсдэлтэй төвшинд хүрвэл санхүүгийн зах зээлд хямралд орно гэж тус байгууллага таамаглаж байгаа юм.  Өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрыг өрийн асуудлаа  анхааралдаа авахыг  Олон улсын валютын сангаас сэрэмжлүүлжээ. АНУ-ын холбооны Засгийн газрын санхүүгийн алдагдал 1.4 их наяд ам.долларт хүрсэн бөгөөд энэ онд 1.5 их наяд ам.долларт хүрнэ гэж эдийн засагчид таамаглаж байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Давос хотод болсон Дэлхийн эдийн засгийн форумаар АНУ-ын Сангийн сайд Тимоти Гейтнэр  санхүүгийн алдагдлын талаар Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн.  Өнгөрсөн гуравдугаар сард Флорида мужид санхүүгийн алдагдлыг бууруулахыг шаардсан нь эсэргүүцэлтэй тулгарсан юм.

Олон улсын валютын сан жилд хоёр удаа дэлхийн эдийн засагт шинжилгээ хийж, улс орны эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэлийг  урьдчилан анхааруулдаг.  Олон улсын валютын сан улс орнуудад инфляцийн өсөлтийг тогтоон барихын тулд импортын бараа бүтээгдэхүүний үнийг бууруулж, мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөхийг зөвлөж байна.  Олон улсын валютын сангийн анхааруулгыг хатуу дагаж мөрддөг улс Хятад. 2010 онд Энэтхэгийн эдийн засагт өсөлт гараагүй ч ирэх хоёр жилийн прогнозоор Хятадын эдийн засгийн өсөлтийг давах хандлага байгааг Олон улсын валютын сангийн судалгаа харуулжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж