Машины зогсоол булаалдан зодолджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Машины зогсоол булаалдан зодолджээ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо,
Хан-Бүргэдэй дэлгүүрийн гаднах талбайн авто зогсоолд машины зогсоол
булаалдсанаас болж, хоорондоо зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд гэмтэл
учруулсан хэрэг өчигдөр 21.00 цагийн орчимд гарчээ. Тус дүргийн
дөрөвдүгээр хорооны иргэн 24 настай эрэгтэй Т-ыг УНЦ 30-20  дугаартай
“Toyota Raum” машинтай үл таних хүн зогсоол булаалдлаа хэмээн
маргалдаж,  биед нь гэмтэл учруулаад зугтаасан юм байна.

Мөн өдөр Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт бусдад зодуулж гэмтсэн хүн
ирж хэвтлээ гэсэн мэдээллийг шалгахад, Баянгол дүүргийн хоёрдугаар
хороонд байрладаг ТБД дэлгүүрийн хажуугийн кафед энэ сарын 11-ний 20.00
цагийн үед 20 настай О-г хамт архи ууж байсан найз нь болох Баянзүрх
дүүргийн тавдугаар хорооны иргэн 21 настай эрэгтэй С зодож хамрыг нь
хугалж танхайрсныг тогтоожээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж