Увсын оюутнууд Халимагийн их сургуульд суралцана

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Увсын оюутнууд Халимагийн их сургуульд суралцана

Энэ сарын 11, 12-нд Халимагийн Их сургуулийн Багшийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор  А.Б Панькин, Тува улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамны үндэсний сургуулийн хөгжлийн хүрээлэнгийн угсаатан зүйн судлалын лабораторын  эрхлэгч С.Д Галина нар Увс аймагт айлчиллаа. Энэ үеэр аймгийн Боловсрол, соёлын газар,  Халимагийн их сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус улсын их сургуульд суралцахад хоёр улсын гэрээгээр Увс аймгийн оюутан залуусыг ОХУ-ийн 100 хувийн сургалтын тэтгэлэг, мөн онц сайн суралцсан тохиолдолд  оюутны тэтгэлэг  авах боломжтой бөгөөд элсүүлэх оюутны тоо харгалзахгүй аж.  Энэхүү гэрээнд тусгаснаар  Увс аймгаас Халимагийн их сургуульд   бүх мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистрын  төвшины боловсрол эзэмшихээр оюутан суралцах боломжтой боллоо.  Мөн гэрээнд заасан мэргэжлээр докторантурт элсүүлэн суралцуулах юм байна.

Б.Батбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж