Гэрэл зургийн уралдаан зарлалаа

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Гэрэл зургийн уралдаан зарлалаа

“Өнгө ба хар цагаан-2” дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлийн уралдааныг ирэх зургадугаар сарын 12-нд тохиох Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг угтаж Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын хөтөлбөрөөс зарлалаа. Уралдааны зорилго нь төр засаг, олон нийтийн анхаарлыг хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийн асуудалд хандуулах юм.

Уралдаанд  дүрслэх урлагийн бүх төрлүүдээр болон гэрэл зургийн бүтээлээр оролцох боломжтой ажээ. Уралдаан ирүүлсэн бүтээлүүдээр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн “Улаан Гэр” арт галерейд зургадугаар сарын 9-13-нд үзэсгэлэн гаргах юм байна. Уралдаанд оролцох бүтээлүүдийг ирэх сарын 25-31-нд Монголын Урчуудын эвлэлийн хорооны байр, “Цэгц” фильм студийн байранд тус тус хүлээн авах гэнэ.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийг дүрслэх урлаг, гэрэл зураг гэсэн хоёр төрлөөр шалгаруулах юм.  Төрөл тус бүрт тэргүүн байрт шалгарсан уран бүтээлчид өргөмжлөл 500 мянган төгрөг, хоёрдугаар байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, тусгай байрт өргөмжлөл 100 мянган төгрөгөөр тус тус шагнан урамшуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж