Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Таблет бас лаптоп

Fijitsu Company-aaс гаргаж буй Lifebook T580 tablet нь маш авсаархан бөгөөд эвхэгддэгээрээ онцлогтой юм. 10.1 inch-iin multitouch дэлгэцтэй, бага хүчдэлээр ажиллах боломжтой. Түүний дэлгэц нь бүтэн эргэгдэж эвхэгдэх бөгөөд ар талаасaa гэрэлтүүлэгтэй, эвхэгдээд хураагдсан үедээ таблет болж, дэлгэгдэж задар-санаар лаптоп болдог нь хэрэглэгчийн хүсэл сонирхолд маш ихээр нийцжээ.

Мөн тусгай үзэгтэй хэдий ч 4 хуруу мэдэрдэг дэлгэцтэйгээрээ бусад төрлийн таблетуудаас ялгарч байна. Таблет гадаад орчныхоо гэрэл гэгээг мэдэрдэг элементтэй бөгөөд түүнд өөрийгөө тохируулан зохицож ажилладаг ажээ. Энэ таблет 1.4 кг жинтэi бөгөөд Intel Core i3 CPU-тэй, Windows 7 үйлдлийн системтэй бөгөөд GPS технологи болон 3G/UMTS дэмждэг, wireless bluetooth болон usb оролттой, SD card болон SmartCard уншигчтай, webcam болон fingertouch хэвлэгчтэй, HDMI болон VGA гаралттай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж