АТГ 47 эрүүгийн хэрэг дээр ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

АТГ 47 эрүүгийн хэрэг дээр ажиллажээ

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Авлигатай тэмцэх газар хуульд заасан харъяаллын дагуу 203 үйлдэлтэй 47 эрүүгийн хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулжээ. Эдгээр хэргээс арван хэргийг 10 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн бол есөн хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, дөрвөн хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, нэг хэргийг бусад хэрэгт нэгтгэн, хоёр хэргийг түдгэлзүүлсан байна. Одоогийн байдлаар үлдсэн 18 хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж байгаа аж. Дээрх хэргүүдэд 85 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан, шалгасан байна. Үүний дотор улс төрийн албан тушаалтан зургаа, төрийн захиргааны албан тушаалтан 19, төрийн тусгай албан тушаалтан зургаа, төрийн үйлчилгээний албан тушаалтан 15, энгийн 38, гадаадын иргэн нэг байсан аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж