“ЛА Лейкерс” үнэтэй ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“ЛА Лейкерс” үнэтэй ялалт байгууллаа

“Лос-Анжелес Лейкерс” баг өнөөдөр зайлшгүй хожиж, плей-оффт орох бүсийнхээ хоёрдугаар байраа хадгалах ёстой тоглолт хийсэн. Сүүлийн дөрвөн жилд анх удаагаа тав дараалан хожигдож, хөгжөөн дэмжигчдээ цочролд оруулаад байсан NBA-ын аваргууд энэ удаад бүсээ итгэл төгс тэргүүлж байгаа “Сан-Антонио Сперс”-тэй тоглолоо. Мэдээж шилдэг учраатай таарсан нь тэднийг хүндхэн байдалд оруулахаар байсан юм. Харин тэдний аз болоход Грег Попович багийн лидерүүдээ нөөсөн байсан. Тэгсэн хэдий ч “Сперс”-ийн сэлгээ Холливудын багийн эсрэг сайн тоглолт гаргасан аж. Аваргууд сэлгээнийхний эсрэг тоглож байгаа учраас буурь зааж, 102:93 харьцаатай хожсон. Хожсон багаас Коби Брайнт 27 оноогоор багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Ламар Одом 24 оноо авч тус болсон байна. “Лейкерс”-т энэ тоглолт ямар өндөр ач холбогдол өгч байсан нь лидер тоглогчдынх нь талбайд өнгөрүүлсэн минутаас илхэн харагдана. По Газол 40 минутыг талбайд өнгөрүүлсэн бол Коби Брайнт, Деррик Фишер, Ламар Одом нар  35-аас дээш минутыг талбайд өнгөрүүлжээ. Газол энэхүү тоглолтод 17 оноо, 17 самбараас бөмбөг авалт хийж, Сан Антониогийн залууст хичээл заасан байна. Харин гарааны төвийн тоглогч Эндрью Байнум талбайд 13-хан минутыг өнгөрүүлж, өвдгөндөө гэмтэл аван талбайг орхисон байна. Ингэснээр “Лейкерс” бүсийнхээ хоёрдугаар байрыг хадгалж үлдсэнээс гадна том багуудыг айлгаж байгаа “Портлэнд Трейл Блейзерс”-тэй плей -ффын эхний шатанд таарахгүй боллоо. Плей-офф эхлэх гэж байгаа энэ үед хүчтэй төвийн тоглогч нь гэмтсэн нь том гарз болж байна. Гэхдээ Байнумын гэмтэл хэр ноцтой гэдгийг багийн зүгээс мэдэгдээгүй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж