Скруж Макдак хамгийн баян хүүхэлдэйн баатар

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Скруж Макдак хамгийн баян хүүхэлдэйн баатар

Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг үлгэр, ном, киноны баатруудаас
хамгийн баян гэсэн цолоо Скруж Макдак буцаан авлаа. Тэр нугас өнгөрсөн
жил жагсаалтын хоёрдугаарт нэрлэгдсэн юм.

Алтны үнэ 30 хувиар
өссөн учир дандаа алтан доллараар хөрөнгөө хадгалдаг Макдак хөрөнгөө
33,5 тэрбумаас 44,1 тэрбум болгож чадсан гэж сэтгүүл үзэв. Хоёрдугаар
байрт өнгөрсөн жилийн аварга, Стефани Майерын “Бүрэнхий” номын Каллений
гэр бүлийн цус сорогч Карлайл Каллен (Carlisle Cullen) бичигдлээ. 
Түүний 36,2 тэрбумын хөрөнгийн босгоход зөн совин ба охин нь тус болжээ.
Охин нь хөрөнгө оруулалтыг  Wal-Mart ба Google компаниудад оруулахыг
түүнд зөвлөсөн гэдэг. Жагсаалтын гуравдугаарт Ирландын зохиолч Йон
Колферын зохиолын баатар гэмт хэргийн бүлэглэлийг 10 насандаа толгойлсон
Артемис Фаул бичигдэв. Түүний хөрөнгийг 13,5 тэрбум гэж Forbes үнэлэв.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж