“Универсиад”-ын волейболын тэмцээн маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын волейболын тэмцээн маргааш эхэлнэ

Монголын оюутны спортын 2011 оны X “Универсиад” их наадмын волейболын тэмцээн маргааш МУИС-ийн ЭЗС-ийн Спорт зааланд эхэлнэ. Тэмцээнд  ШУТИС, МУБИС, МУИС, ХААИС, ЭМШУИС, ХУИС, СЭЗДС, Улаанбаатарын ИС, Цагдаагийн Академи, Их Засаг их сургууль, ҮБТДС, Мон-Алтиус БТДС, Дорнод ДС, Дарханы ХААИС, Инженер механикийн сургууль, Монгол-Солонгосын Техникийн коллеж  зэрэг 16 их, дээд сургуулийн эрэгтэй 16, эмэгтэй 11 багийн 280 гаруй тамирчин өрсөлдөнө.

Оюутны их наадмын тэмцээн олон улсын волейболын дүрмийн дагуу явагдах бөгөөд эрэгтэй 4 бүс, эмэгтэй 3 бүсэд хуваагдан тоглолт явагдана.

Эрэгтэй:

А бүс:
ХААИС
Инженер механикийн сургууль
Мон-Алтиус БТДС
Их Засаг их сургууль

Б бүс:

ШУТИС
МУБИС
ЭМШУИС
Цагдаагийн Академи

С бүс:

МУИС
Улаанбаатарын ИС
Дарханы ХААИС
Дорнод ДС

Д бүс:

ҮБТДС
СЭЗДС
ХУИС
Монгол-Солонгосын Техникийн коллеж

Эмэгтэй:

А бүс:

ШУТИС
ХААИС
Мон-Алтиус БТДС
Монгол-Солонгосын Техникийн коллеж

Б бүс:

МУИС
Их Засаг их сургууль
ЭМШУИС

С бүс:

ҮБТДС
Улаанбаатарын ИС
ХУИС
МУБИС

Волейболын тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, 17-нд  дуусна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж