Гамшгаар амь үрэгдэгсдийн тоо 98 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Гамшгаар амь үрэгдэгсдийн тоо 98 хүрлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    REUTERS/ Christchurch Press/Carys Monteath

     REUTERS/ Jason Tweedie

     AFP/ Logan McMillan

    Өнгөрсөн мягмар гаригт Шинэ Зеландын хоёр дахь том хот Крайстчёрчад болсон газар хөдлөлтийн улмаас үрэгдэгсдийн тоо 98 хүн боллоо. Нийт 280 гаруй хүн сураггүй болсонд тооцогдож байна. Тус улсын ерөнхий сайд Жон Ки энэ тухай пүрэв гаригт мэдэгджээ. 

    “Надад байгаа мэдээгээр цогцос нь моргт  байгаа 98 хүн байна. Дахиад амь үрэгдэгсэд гарч ирэх нь тодорхой. Хотын олон газар аврах ажиллагаа явагдаж байна” хэмээн тус орны тэргүүн хэлжээ.

    Өмнө нь 75 хүн амь үрэгдлээ гэсэн мэдээ байсан юм. Сүйрлийн газар хөдлөлт хотын төвийг бүрэн шахуу нураажээ. Гамшгийн хохирлыг 12 тэрбум ам.доллар боллоо гэж үнэлсэн ба орон нутгийн захиргааны мэдээгээр энэ өдөр тус орны түүхэнд хамгийн хар нь болжээ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж