Шинэ гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

Шинэ гэрээнд гарын үсэг зурав

АНУ ба ОХУ-ын Ерөнхийлөгчид Барак Обама, Дмитрий Медведев хоёр Стратегийн  довтолгооны зэвсэглэлийг (СДЗ) хорогдуулах шинэ гэрээнд Чехийн нийслэл Прага хотын шилтгээнд гарын үсэг  зурлаа. Хоёр орны Ерөнхийлөгч нар нэг жилийн өмнө Обама цөмийн зэвсэггүй ертөнцийг хэрхэн харж байгаагаа хэлж байсан Чехийн нийслэлд уулзаж энэ түүхт ёслолыг хийлээ.

Хоёр ерөнхийлөгч эхлээд явцуу хүрээнд хоёр талын хэлэлцээрийг хийж дэлхийн хэрэг явдлыг ярилцсаны дараа хоёр орны цөмийн зэвсгийг 25-30 хувиар бууруулж байгаа энэ гэрээнд гарын үсгээ зурцгаав. Гэрээг хэрэгжихэд хоёр талын цөмийн цэнэгүүдийн тоо 1550 ширхэг болтлоо тус тус буурсан байх юм. Цөмийн зэвсгийн асуудлыг судалдаг  Ploughshares Fund байгууллагын тэргүүн Джозеф Сиринсионийн ярьж байгаагаар цөмийн зэвсгийн нөөц сүүлийн 50 жилийн дотор хамгийн доод хэмжээнд хүртэл багасах юм. Үүний зэрэгцээ өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хэрэгжихгүй болсон хоёр талын хяналт шалгалт энэ гэрээгээр сэргэж байна. “АНУ, ОХУ хоёр харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр зэвсэглэлийн талаар мэдээлэл авч байх боллоо. Энэ нь цэрэг, стратегийн төлөвлөлтийг хийж буй хүмүүст чухал хэрэгтэй мэдээлэл байх ёстой.Тэдэнд стратегийн харилцаандаа дүгнэлт хийхэд нь үүн шиг чухал зүйл байхгүй” гэж Джозеф Сиринсион онцолсон байна.  Наяад оны үеэр АНУ-ын цөмийн стратегийг боловсруулахад оролцож байсан мэргэжилтэн Фрэнк Гаффни ярихдаа ерөнхийлөгч Обама бие даан сайн дураараа АНУ-ын стратегийн нөөцийг хорогдуулж байгаа нь буруу гэв. “Манай орон ийнхүү суларч байгаад тухайлбал, Хойд Солонгос ба Иран мэтийн орнууд хөөрөхөөс өөр аргагүй” гэж тэр хэлжээ. Их Британийн Батлан хамгаалахын сайд асан Дес Браун тэмдэглэхдээ “Орос, Америк хоёр энэ салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Тэр хоёр дэлхийн цөмийн зэвсгийн нөөцийн 95 хувийг хянада”г гэжээ.

Шинэ гэрээ нь 1991 онд гарын үсэг зурагдсан СДЗ-ийг хорогдуулах гэрээ болон 2002 оны Москвагийн гэрээг орлох юм. Шинэ гэрээний хугацаа нь 10 жил байх ажээ.

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж