Аваргууд наанадаж гурван гоолын зөрүүгээр хожих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Аваргууд наанадаж гурван гоолын зөрүүгээр хожих хэрэгтэй

Аваргуудын лигийн гурван удаагийн аварга “МанЮ”-тай хагас шигшээд таарах багийн нэр өнөөдөр тодорхой болно. Өнгөрсөн долоо хоногт талбай дээрээ таван гоол алдсан Италийн “Интер Милан” Германы”Шальке 04”-ийн “Ауфшальке” цэнгэлдэхэд биелэгдэшгүй хүнд даалгавартай ирлээ. Дор хаяж гурав, цаашлаад дөрвөн гоолын зөрүүгээр хожих зорилготой Италийн “Интер Милан” Германд бэлтгэл сургуулалтаа эхлүүлжээ. Эхний тоглолтод олны таамгийг өөрчилсөн “Шальке 04” 5:2 гэсэн үр дүнгээр хожиж, бараг л дараагийн шатанд шалгараад байгаа. Хэдийгээр олон гоолыг талбай дээрээ алдсан ч ид шид гэж байдгийг харуулах зорилготой ирсэн “Интер”-ийнхэн нүүрэндээ инээмсэглэл дүүрэн бие биенээрээ даажигнасан маягтай, өөрөөр хэлбэл, сэтгэлзүйн хувьд маш тайван байдалтай олны өмнө харагдаж байлаа. Тэд өнгөрсөн сарын 15-нд Германы “Баейрн Мюнхен”-г 3:2 харьцаатай хожиж, айлын талбай дээр олон гоол оруулж чаддагаа харуулсан юм. Гэхдээ энэ хожил нь Аваргуудын лигт Германы клубуудтай хийсэн сүүлийн таван тоглолтын цорын ганц хожил болсон юм. “Хөх харууд” Аваргуудын лигийн энэ улиралд нийт найман тоглолтод оролцож, 19 гоол алдаад байна. Харин өөрсдөө 17 гоол хийсэн ч одоо бол энэ тоог 20 гаргахгүй бол шилдэг дөрөвт үлдэж чадахааргүй болоод байгаа билээ. Юутай ч “Интер” өнгөрсөн амралтын өдөр талбай дээрээ “Кьево”-г 2:0 харьцаатай хожиж, Сери А-гийн хүснэгтэд гуравдугаар байрт орж ирсэн юм. Энэ нь лигийг тэргүүлэгч “АС Милан”-аас таван онооны зөрүүтэй болгосон нь маш хэрэгтэй хожил байлаа. 45 жилийн дараа хүртсэн Европын хамгийн нэр хүндтэй тэмцээний цомоо хамгаалж чадахгүй бол төдийлөн санаа зовох зүйлгүй лигтээ анхаарлаа хандуулна гэж дасгалжуулагч Леонардо хэлсэн байна. Оройны тоглолтод Кристиан Киву улаан хуудасны торгуулаа хүлээж талбайд гарахгүй бол багийн гол тоглогч В.Шнейер ханиадны улмаас тоглолтыг өнжиж магадгүй байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж