Обама Ливийн талаар байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Обама Ливийн талаар байр сууриа илэрхийлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ФОТО: Reuters

    Барак Обама лхагва гаригийн орой Ливийн байдлын талаар мэдэгдэл хийснийг дэлхийн телевизийн сувгуудаар дамжуулав.

    «АНУ Ливийн байдалд зүгээр нэг санаа зовоогүй… Бид богино хугацаанд тус орны байдлын талаар өөрийн түншүүдтэй зөвлөн ярилцана» гэж мэдэгдээд өөрийн аппаратад Ливийн эрх баригчдын эсрэг “бүхий л боломжийн” гэх арга хэмжээ авч болох хувилбаруудыг боловсруулах үүрэг өгсөн гэлээ. «Египет, Тунист байсан шиг ардчилалд тайвнаар орох арга хэмжээг Ливид хэрэгжүүлсэн байх ёстой» гэж Обама хэлжээ.

    «Энд хүний эрхийн талаар хэлж байна. Энэ талаар ямар ч яриа байх ёсгүй. Дэлхийн хамтын нийгэмлэг нэгэн дуу хоолойгоор болж буй хэрэг явдалд хариултаа өгөх нь чухал» гэж ерөнхийлөгч нэмэн хэлсэн байна. Ирэх даваа гаригт Жеэевт болох Хүний эрхийн асуудлын НҮБ-ын Зөвлөлийн хуралдаанд Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоныг явуулж буйгаа Обама мэдэгджээ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж