Хүн ам армийн хооронд мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Хүн ам армийн хооронд мөргөлдөөн гарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
      Синычу  хот газрын зурагт. Зураг: maps.google.com  
     
    Хойд Солонгост олон нийтийн эсэргүүцэлийг дарахаар илгээсэн цэргийнхэн ба хүн амын хооронд мөргөлдөөн гарсан байна. Өмнөд Солонгосын "Чосон ильбо"  сонин хоёрдугаар сарын 24-нийхээ дугаарт Хойд Солонгос дахь эх сурвалжийнхаа  мэдээнээс иш татан энэ тухай өгүүлжээ. Тэр мөргөлдөөн өнгөрсөн баасан гаригт буюу хоёрдугаар сарын 18-нд Хятадын хилийн ойролцоох Синычу хотод гарсан байлаа.

    Сонины мэдээгээр үймээнд хотын хэдэн зуун хүн оролцсон ба тэднийг хөөн тараах үеэр зарим хүмүүс шархадсан гэнэ. Мөн 4-5 хүн алагдсан байж магадгүй гэсэн яриа явагдаж байна. Үүнийг баталсан мэдээлэл байхгүй.
     
    "Чосон ильбо" сонины сэтгүүлчдийн тогтоосноор үймээнийг зах дээр наймаа хийж байсан худалдагчийг цагдаа нар зодсон нь эхлүүлжээ. Синычу хотын үймээнийг дарахаар цэрэг илгээсэн байв. Мөн хотынхонд Ким Чен Ирийн төрсөн дөрийн баяраар тараасан хүнсний тусламж хүртээгүй нь оршин суугчдын дунд дургүйцэл төрүүлсэн байв. Өмнө нь энэ сонин Хойд Солонгосын хэд хэдэн хотуудад үймээн гарсныг мэдээлсэн байв. Хүмүүс гэрэл цахилгаан, хоол хүнс шаарджээ.

    Хамгийн сүүлд ирж буй мэдээгээр Хойд Солонгосын хот суурингуудад 100 хүний бүрэлдэхүүнтэй олон нийтийн эсэргүүцлийг дарах тусгай анги байгуулсан гэнэ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж