Хошиказэ сайн дураараа сумог орхихгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Хошиказэ сайн дураараа сумог орхихгүй гэв

“Даваа наймаалцах” хэрэгт холбогдсон сумочдын тоог хоёроор нэмсэн макүүчи зиндааны Сококурай болон жюүрё зиндааны бөх Хошиказэ нарын талаар Японы сумогийн холбооны удирдах зөвлөл хэлэлцэж, бусад сумочдын адил өөрсдийн хүсэлтээр зодог тайлах шийтгэл хүлээлгэжээ. Өөрийн хүсэлтээр гэж байгаа боловч албан хүчээр зодог тайлах өргөдлөө өгөх шаардлага тулгаж байгаа нь хөөсөнтэй ялгаагүй юм. Өвөрмонголын сумоч Сококурайн дэвжээний ояката Арашио болон Хошиказэгийн харьяалагддаг Огурума дэвжээний ояката нар ч ялгаагүй бөхчүүдээ хянаж, удирдаж чадаагүй шалтгаанаар шийтгэл хүлээсэн байна.

Сококурай, Хошиказэ нар хоёул өргөдлөө өгөхгүй хэмээн мэдэгдсэнээс гадна Сококурай хуулийн байгууллагад хандана гэжээ. Тэрбээр “Мөрдөн байцаалт сэжигтэй санагдаж байна. Мэдээж би өргөдлөө өгөхгүй. Өмгөөлөгч хөлслөн авч, үнэнийг илчлэх болно” хэмээсэн байна. Харин Хошиказэ “Мөрдөн байцаалтыг зохих ном журмын дагуу явуулаагүй байж хэн нэгний амьдрал, хувь заяаг шийдэж болохгүй биз дээ. Ямартай ч би ямар ч өргөдөл бичихгүй” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж