JVC-ийн “GS-TD1” Full HD 3D камер

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

JVC-ийн “GS-TD1” Full HD 3D камер

JVC компани дэлхийн хамгийн анхны Full HD 3D камер гэж нэрлэгдэх GS-TD1-ийг албан ёсоор танилцууллаа. Уг камерыг анх Их Британид болсон 2011 оны электроникийн үзэсгэлэн дээр танилцуулж байсан ажээ.

Full HD 3D технологиор дүрсийг авах нь GS-TD1 камерын гол онцлог юм. GS-TD1 камер нь 64GB-ийн дотоод санах ой, SDXC карт оролттой бөгөөд 3.5 инчийн мэдрэгчтэй LCD дэлгэцээр 3D контентийг тусгай шилний шаардлагагүйгээр үзэх боломжтой. Харин хос линз нь 3D дүрс авах зориулалттай ба ардаа CMOS мэдрэгчтэй тул гэрэл багатай орчинд 3D дүрсийг авах боломжтой гэсэн үг юм.

JVC-ийн цоо шинэ технологийн дэвшил болсон GS-TD1 Full HD 3D камерыг Их Британид 1.600 фунт стерлингээр худалдаалж эхэлсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж