“Үгээр бүтсэн ухааны бизнес” сургалт болно

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

“Үгээр бүтсэн ухааны бизнес” сургалт болно

“Black Box” театрт энэ сарын 15,16,17-нд “Үгээр бүтсэн ухааны бизнес” сургалт болох гэж байна. Кино, драмын жүжиг, телевизийн нэвтрүүлэг, видео реклам бичиж сурах хүсэлтэй хэн бүхэн энэхүү сургалтад оролцож болно.

Арваад жилийн өмнө “Боролдой” студийн захирал  С.Мягмар продюсерлан н.Магнайдорж орчуулсан жижгэвтэр кино урлагийн тухай ном гарч байснаас хойш кино бүтээгчдийн номын санд орчуулгын шинэ бүтээл нэмэгдээгүй. Харин саяхан сэтгүүлч, кино найруулагч Д.Төрмөнх, орчуулагч Б.Баяржаргал нар Дэвид Троттиерын 370 хуудас бүхий “Кино зохиолчдын библи” гэсэн нэртэй томоохон бүтээлийг орчуулан худалдаанд гаргасан. Сүүлийн үед залуу уран бүтээлчид шинээр төрөн гарсан ч тэдэнд зориулсан энэ төрлийн сургалт, мэдээлэл хангалтгүй байгаа учраас энэхүү сургалтыг хийж байгаа ажээ. Ингээд сургалтын хөтөлбөрийг танилцуулж байна.

Сургалтын хөтөлбөрт:

15-нд “Аристотелиос Холливуд хүртэл” кино, жүжиг, телевизийн зохиол бичих талаар багш, зохиолч, сэтгүүлч Х.Наранжаргал

16-нд “Кино зохиолыг хэрхэн сайн бичиж, хэрхэн амжилттай борлуулах вэ?” сэдвээр багш, найруулагч, зураач С.Мягмар

17-нд “Реклам хэрхэн сайн бичиж, хэрхэн амжилттай борлуулах вэ” сэдвээр багш, найруулагч, зураач С.Мягмар лекц унших юм байна.

Гурав хоног үргэлжлэх сургалтын нийт төлбөр 90 мянган төгрөг ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж