Анхны цахим сургууль нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Анхны цахим сургууль нээлтээ хийлээ

Орхон аймгийн “Эрдэнэт” цог­цолбор сургууль бүсийн хэм­жээнд анхны цахим сургууль боллоо. Тус цахим сургуулийн нээлт өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд цаашид сургууль багш, сурагч, эцэг эхийн хоорондох харилцаа, уялдаа холбоонд техник технологийн дэвшил гарч байгаа юм. Хүүхдийнхээ сурлага, идэвх, гэрийн даалгавар, ирцийг ч цахим сүлжээгээр гэрээсээ мэдэж болох аж. Тус цогцолбор цахим сургууль болоход аймгийн төсвөөс 20 шахам сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Түүнчлэн БСШУ-ны яам болон эцэг эхчүүд багагүй хөрөнгө оруу­лалт хийж, нийт 81 сая төгрөгийг зар­цуулсан байна. Цахим сургууль болсноор ихэнх багш зөөврийн ком­пьютертай болж, сургуулийн анги танхим компьютерээр хангагдсан байна. Ингэснээр 90 орчим хувь нь компьютерийн сүлжээнд холбогд­сон гэж үзэж байгаа юм. Зөвхөн цог­цолборын “толгой” сургууль цахим болоод зогсохгүй харъяа сургуулиуд нь цахимд холбогдсон улсын хэмжээ­ний анхны цахим цогцолбор болж бай­гаагаараа онцлог аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж