ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна

Цаг агаар  дулаарч, гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 20-80 см нимгэрсэн байна. Энэ сарын 11-ний байдлаар Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Үүр, Шишхэд, Хэнтий нурууны Туул, Хараа, Ерөө, Барх, Онон, Хангай нурууны Идэр, Урдтамир, Суман, Түй, Завхан, Богд гол, Монгол Алтайн нурууны Ховд, Буянт, Булган гол болон  Сэлэнгэ мөрөн, Орхон голын эхээр мөсөн дээгүүр ус гүйж, усан зах үүсч, мөс харлан хайлж, харз гүйж байна. Харин голуудын дунд болон адаг хэсэг гэсээд байна байна. Цаашид цаг агаар огцом дулаарч усан зах өргөсөн гол мөрөн, нуурын мөс улам нимгэрэх тул мөс цөмрөх, шар усны үерийн аюулаас ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж