Барилгын салбарт хямрал нүүрлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Барилгын салбарт хямрал нүүрлэх үү?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнгөрөгч онд орон сууцны зээлийн хүү 1,9-2 хувь байсан бол өнөөдрийн байдлаар арилжааны банкууд орон сууцны урьдчилгаа хувь, зээлийн хүүгээ буруулаад байгаа. Тодруулбал урьдчилгаагаа 20 хувь болтол буруулж, зээлийн хүү 1,25 хувь хүртэл буурчихаад байна. Дэлхийн санхүүгийн хямралаас  үүдэн манай улсын барилгын салбарын үйлдвэрлэл  нэг хэсэгтээ  уналтад орсон.  Засгийн газраас барилгын салбарт хөрөнгө оруулалт хийснээр тус салбар сэргэх хандлагатай байгаа билээ.  Тэгвэл  барилгынхан  энэ жил барилгын  салбарт хямрал нүүрлэж болзошгүй хэмээн болгоомжлоод байгаа гэх. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Египетэд болсон мөргөлдөөн дэлхийн санхүүгийн зах зээлийг хөдөлгөөнд оруулсан гэнэ. Үүнээс шалтгаалан олон улсын мэргэжилтнүүд эдийн засгийн хямрал болж магадгүй гэж эмээж байгаа юм.  Улмаар  хямрал нүүрлэвэл  манай улсад ч нөлөөлж эдийн засгийг  савлуулах вий   гэсэн   болгоомжлол  барилгын салбарынхны дунд үүсээд байгаа аж.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж