Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өсчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэгдсэн. Ингэснээр Монголбанкинд тушаасан алтны хэмжээ өнгөрсөн жилтэй харьцуулашгүй өсчээ. 2011 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар Монголбанк нийт 224,7 килограмм алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 132 килограмм буюу 2.4 дахин өссөн байна. УИХ-аас алт, зэсэнд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ногдуулах болсноор 2007 оноос 2010 он хүртэл Эрдэнэсийн санд ордог байсан алтны хэмжээ найман тонноор буурсан гэнэ. Өнгөрсөн 2010 гэхэд Монголбанкид аж ахуйн нэгж, иргэдээс тонн гаруйхан алт тушаасан аж.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж