
Өнгөрсөн сард болсон газар хөдлөлт, цунами Японы хойд эрэг дэх авто машины үйлдвэрүүдийг сүйтгэж, “Toyota”-гийн гол үйлдвэрүүдийг цахилгаангүй болгосон. Тус компанийн Их Британи, Турк, Франц, Польш дахь үйлдвэрүүд нийлүүлэлтийн хомсдолд хамгийн их өртөөд байгаа ажээ. Хэдийгээр гол бүтээгдэхүүний нийлүүлэлтийн урсгал тасраагүй боловч туслах эд ангийн хангамж дууссан гэж тус компанийн төлөөлөгч мэдэгджээ. “Toyota” Их Британи дахь Бёрнстон, Дербишр, Флинтшир, Турк дэх Адапазари, Франц дахь Валенсиенс, Польш дахь Йелц-Ласкович зэрэг үйлдвэрээ хаасан байна. Дээрх үйлдвэрүүдийн ирэх сар хүртэл хаахаар болжээ. “Toyota” дотоодын үйлдвэрүүдээ дахин ажиллуулж эхэлсэн ч бүрэн нөөц чадлаараа ажиллаж чадахгүй байгаа ажээ.