Марк Зукербергийн тухай комикс гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Марк Зукербергийн тухай комикс гарчээ

Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийн тухай комикс ном гарчээ. Уг комиксийг чөлөөт уран бүтээлч Жероми Майда бичсэн байна. Зукербергийн тухай зурган номонд түүнийг Олон нийтийн сүлжээний ертөнцөд хэрхэн нэр алдрын оргилд хүрч байгаа тухай оруулаад зогсохгүй хувийн амьдралынх нь талаар ч орхигдуулалгүй дүрсэлжээ. Уг комикс нь 48 хуудастай бөгөөд хоёрдугаар сарын 24-ний өдрөөс худалдаанд гарч эхлэх юм.

Номын зохиогч Зукербергийн талаар хэлэхдээ “Марк Зукерберг бол манай дэлхийн хамгийн залуу саятан. Саятан болох гавьяагаа ч бүтээж чадсан хүн. Гэхдээ түүнийг хувь хүнийх нь талаас мэдэх хүмүүс ховор учраас уг намтар номыг бичлээ” гэсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж