40 сая юаний гэрээнд гарын үсэг зурав

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

40 сая юаний гэрээнд гарын үсэг зурав

Гадаадад энхийг сахиулах ажиллагаанд
оролцсон Монголын цэргийн албан хаагчдыг амрааж, сувилах зориулалттай
Монгол-Хятадын нэрэмжит нөхөн сэргээх цогцолбор төвийг барихад зарцуулах 40 сая
юаний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын БХЯ, БНХАУ-ын БХЯ хоорондын
хэлэлцээрийн протоколд Монгол Улсын БХЯ-ыг төлөөлж Монгол Улсаас БНХАУ-д суугаа
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-ын БХЯ-ыг төлөөлж тус улсын
БХЯ-ны Гадаад харилцааны ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зя Сяонин
гарыг үсэг зуржээ.

БНХАУ-ын БХЯ-наас үзүүлж буй
буцалтгүй тусламжаар баригдах уг цогцолбор төвийг Монгол Улсын БХЯ үүсэн
байгуулагдсаны 100 жилийн ойн баярын үеэр буюу ирэх есдүгээр сард ашиглалтад
оруулах аж.

Х.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж