
“Атланта”-гийн хувьд туршлагатай холбогч Майк Биббигээ рүүки хамгаалагч Жордан Крауфорд, Мариус Эванс нарын хамтаар нийслэл хотруу явуулсан бол тэдний оронд сэлгээний холбогч Керк Хайнрич болоод довтлогч Хилтон Армстронг нарыг өөрийн болгосон байна. Дээрээс нь “Атланта” энэ жилийн драфтын эхний тойргийн эрхээ “Вашингтон”-д өгчээ. “Атланта”-гийн явуулсан гурван тоглогчийн жилийн цалингийн хэмжээ нь 7.5 сая ам.доллар болж байгаа бол тэдний авсан хоёр тоглогчид “Визардс” 10 саяыг зарцуулдаг байна. Тэгэхээр эдгээр тоглогчдыг авснаар гурван сая ам.доллар NBA-д төлнө гэснэ үг.
Ямартай ч уг солилцооны үр дүнд “ Атланта Хаукс” хамгаалалт сайтай холбогчтой болж байгаа юм.