Архивын баримтыг тоолно

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Архивын баримтыг тоолно

Нийслэлийн нутгийн захиргааны болон  тэдгээрийн харъяа байгууллагуудын архивын баримтанд “Нэгдсэн тооллого” явуулах  захирамж батлагджээ. Захирамжаар нийслэлийн хэмжээнд уг ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаагаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн тооллогод хамрагдах байгууллагын жагсаалт гаргах, чиглэлийг гаргах юм байна.  Тооллогод Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага,  тэдгээрийн харъяа байгууллагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа  газрууд, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар, хотын төсөвт байгууллагууд зэрэг нийт 993 байгууллага хамрагдах аж. Тооллогын ажлыг энэ оны хоёрдугаар улиралд дуусгаж, ирэх долдугаар сард эцсийн дүн мэдээ гаргах үүргийг Ажлын хэсгийнхэнд өгчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж