
Гэсэн ч тус компанийн планшетад зориулсан чип нь цэнэг ихээр зарцуулж байгаа тул зөөврийн хэрэгслийн шаардлагад бүрэн нийцэж чадахгүй байна. Тиймээс үйлдвэрлэгчдийн зүгээс ирүүлсэн шүүмжлэлийг хүлээн авч бүтээгдэхүүнээ улам сайжруулах тал дээр дахин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн чипний дизайн нь x86-аас тэс ондоо байгаа нь хэрэглэгч компаниудыг эргэлзүүлэхэд хүргэж буй нэг шалтаг болжээ. Харин шинэчлэн сайжруулсан чипээ Intel энэ оны сүүлээр худалдаалж эхлэх юм.
Б.Энхцэцэг